"Бакалаврын судалгааны ажил бичих арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутны Энтимема эрдэм шинжилгээний клубтэй хамтран “Бакалаврын судалгааны ажил бичих арга зүй” сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар бакалаврын төгсөх курсийн оюутнуудад судалгааны ажил бичих онол, арга зүйн чухал мэдлэг, практик зөвлөмжүүдийг өгч, дипломын ажлаа чанартай гүйцэтгэхэд хувь нэмэр оруулах үнэ цэнтэй зөвлөгөөг өглөө. Сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн багш, хууль зүйн ухааны доктор С.Сүхчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн НЭЗТ-ийн багш, Хууль зүйн ухааны магистр С.Бат-Орших, О.Дарханболд нар мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.





