“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Нийтэлсэн огноо: 2022.10.26

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран “ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хуралд оролцохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч холбогдох маягтыг 2022.10.27 (Пүрэв)-ны дотор бөглөнө үү. Бид оролцох хүсэлтийг хүлээн авсны дараа танхимын багтаамжид тохирох тооны оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар нь урьж хурал болох газрын мэдээллийг хүргэх болно. Хуралд оролцогчдын тоо хязгаартай тул Та яаралтай бүртгүүлнэ үү:

https://forms.gle/vV52yMMzrigAZCMTA

Хэзээ: 2022 оны 10 сарын 31 (Даваа), 09:00 цагт (Та хурал эхлэхээс 30 өмнө ирж бүртгүүлээрэй).

Хурлын хэлбэр: Танхим

Холбоо барих: 976-95004161