МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн шинэ байрны шав тавих ёслол болж өнгөрлөө.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн /цаашид “Хүрээлэн” гэх/ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 11 сарын 26-ны өдрийн №104 зарлигаар Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулагдсан. Энэ зарлигийг үндэслэн МУИС-ийн Захирлын 2022 оны 1 сарын 13-ны өдрийн №А/11 тушаалаар Хүрээлэнгийн дотоод журмыг баталж, улмаар 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэд байгуулсан Хүний эрхийн төвийг тус хүрээлэнд нэгтгэсэн.
ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙ Үүсгэн байгуулсан нь Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр буюу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн шинэ байрны шав тавих ёслол болж өнгөрлөө.