Улс орнуудын Үндсэн хуулийн гарал үүсэл, агуулга, хөгжлийг тодорхойлох үүднээс харьцуулсан Үндсэн хууль судлаачид болох профессор Захари Элкинс (Техасын Их Сургууль, Засгийн газрын тэнхим), профессор Том Гинсбург (Чикагогийн Их Сургууль, Хуулийн сургууль), профессор Жеймс Мелтон нарын удирдсан Харьцуулсан Үндсэн хуулийн төсөл (Comparative Constitutions Project) 2005 оноос эхлэн хэрэгжжээ.
Харьцуулсан Үндсэн хуулийн төслийн хүрээнд дэлхийн 200 гаруй орны Үндсэн хуулийн эх бичвэрийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож Constitute вэбсайтыг хөгжүүлсэн нь өнөөдөр дэлхийн 202 орны Үндсэн хуулийг агуулсан, англи хэлээр унших, харьцуулах, индексээр ялган судлах боломжийг олгож байна.
Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судлахаас гадна дээрх эрдэмтдийн Үндсэн хуулийн судалгаа, эх бичвэрүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийж “Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл, Шүүхийн хараат бус байдал, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” зэргээр индексжүүлсэн үнэлгээтэй танилцах боломжтой. Тухайлбал, Монгол улс тус судалгааны үр дүнд дараах байдлаар харагдаж байна.
Харьцуулсан Үндсэн хуулийн төслийн үндсэн цахим хуудастай ЭНД дарж танилцана уу.
Мэдээ бэлтгэсэн: Б.Сарантуяа